Thursday, November 17, 2016

Сүлжээний аюулгүй байдалын мэргэжилтэнтэй хийсэн ярилцлага

Манай Enemies баг нь Хаан банкны сүлжээний аюулгүй байдлын мэргэжилтэн Т.Баясгалан-тай хийсэн ярилцлагаа хүргэж байна.
1.     Танай байгууллага сүлжээний аюулгүй байдлыг  хэрхэн шийдсэн бэ? (товчхон)

Сүлжээгээ дотор нь интернет , DMZ , Branch  гэсэн 3 бүсд хувааж firewall- аар 
хамгаалдаг.
2.      Сүлжээний мэдлэггүй ажилтнаас болж сүлжээнд саатал ,  хохирол учирч байсан уу  ?. Тийм бол хэрхэн шийдвэрлэж байсан.Сүлжээнд ямар замаар саатал үүсгэсэн ?
Кабел тасрах тохиолдол гардаг. Гэхдээ ямар нэгэн том хохирол одоохондоо
гараагүй.
3.     Байгууллагын бус компьютер, зөөврийн хэрэгслийг сүлжээнд зөвшөөрөлгүй холбоход хэрхэн аюулгүй байдлыг хангадаг бэ ?
MAC BLOCK ашиглаж зөвшөөрөлгүй төхөөрөмжүүдийн хандалтыг хориглодог.
4.      Танай байгууллагад санаатай болон санаандгүй халдлага , сүлжээ уналт үүсэж байсан уу ? .Тийм бол хэрхэн шийдвэрлэсэн бэ ? Халдлагаас хэрхэн хамгаалах процесстой бэ ?
Халдлагад өртөж байгаагүй. Firewall, ddos blocker, ips –р хамгаалагдсан.
5.       Таны бодлоор танай байгууллагын сүлжээний аюулгүй байдал ямар төвшинд байгаа бэ ?
       Toп 3-т орно.
6.       Танай байгууллагаас нууц мэдээлэл алдагдвал хамгийн түрүүнд хаашаа анхаарлаа хандуулах бэ ? . яагаад ?
Log-оос шүүж юунаас шалтгаалсаныг илрүүлэх, DLP policy-г сайжруулах.
7.     Танай байгууллага шинэ сүлжээний аюулгүй байдлын инженер авах хэрэгцээ гарвал та ямар ямар чадвар, дадлага туршлага харах вэ ?
Ямарваа нэгэн зүйлийг ухаж ойлгодог, нямбай, хөдөлмөрч.
8.      Шинэ байгуулагдаж буй салбар байгуулагд сүлжээ тавих болвол аюулгүй байдлын хувьд юун дээр анхаарах вэ ? яагаад ?
PCI/DSS-ийн шаардлагын дагуу шаардлагатай портуудыг нээх Secure protocol ашиглах.
9.     Таны бодлоор хамгийн энгийн бөгөөд анзаарагддаггүй мөртлөө аюул , эрсдэл авчирдаг зүйл юу вэ ?
Физик аюулгүй байдал болон social engineering халдлага.
10.   Физик болон байгалын нөлөөллөөс болж сүлжээ унавал эрсдэлийг хэрхэн тооцсон ?
Backup сүлжээ сервер бэлдэж газарзүйн өөр бүсэд байрлуулсан.
11.    Сүүлд гарсан аюулгүй байдлын төхөөрөмж , программыг ашиглаж байгаа эсэх ? .Давуу тал болон гарч буй асуудлууд ?
Next generation firewall , palo alto ips гэх мэт төхөөрөмжүүдийг ашиглаж байгаа. Асуудал ерөнхийдөө бага гардаг.
12.     Танай байгууллага ирээдүйд сүлжээний аюулгүй байдалдаа ямар зорилго тавьж ажиллаж байгаа бэ ?
Монголын жишиг болгох.

Khan bank, information security admin Т.Баясгалан.
Ярилцлага авсан: Б.Цолмонбаатар.
                               П.Тэмүүжин. 


No comments:

Post a Comment