Манай
Enemies баг нь Хаан банкны сүлжээний аюулгүй байдлын мэргэжилтэн
Т.Баясгалан-тай хийсэн ярилцлагаа хүргэж байна.
1. Танай байгууллага сүлжээний
аюулгүй байдлыг хэрхэн шийдсэн бэ? (товчхон)
Сүлжээгээ дотор нь интернет , DMZ , Branch гэсэн
3 бүсд хувааж firewall- аар
хамгаалдаг.
2. Сүлжээний мэдлэггүй ажилтнаас болж
сүлжээнд саатал , хохирол учирч байсан уу ?. Тийм бол
хэрхэн шийдвэрлэж байсан.Сүлжээнд ямар замаар саатал үүсгэсэн ?
Кабел тасрах тохиолдол гардаг. Гэхдээ ямар нэгэн том хохирол одоохондоо
гараагүй.
3. Байгууллагын бус компьютер, зөөврийн хэрэгслийг
сүлжээнд зөвшөөрөлгүй холбоход хэрхэн аюулгүй байдлыг хангадаг бэ ?
MAC BLOCK ашиглаж зөвшөөрөлгүй төхөөрөмжүүдийн хандалтыг хориглодог.
4. Танай байгууллагад санаатай
болон санаандгүй халдлага , сүлжээ уналт үүсэж байсан уу ? .Тийм бол
хэрхэн шийдвэрлэсэн бэ ? Халдлагаас хэрхэн хамгаалах процесстой бэ ?
Халдлагад өртөж байгаагүй. Firewall, ddos blocker,
ips –р хамгаалагдсан.
5. Таны бодлоор танай
байгууллагын сүлжээний аюулгүй байдал ямар төвшинд байгаа
бэ ?
Toп 3-т орно.
6. Танай
байгууллагаас нууц мэдээлэл алдагдвал хамгийн түрүүнд хаашаа анхаарлаа
хандуулах бэ ? . яагаад ?
Log-оос шүүж юунаас
шалтгаалсаныг илрүүлэх, DLP policy-г сайжруулах.
7. Танай байгууллага шинэ
сүлжээний аюулгүй байдлын инженер авах хэрэгцээ гарвал та ямар ямар чадвар,
дадлага туршлага харах вэ ?
Ямарваа нэгэн зүйлийг ухаж
ойлгодог, нямбай, хөдөлмөрч.
8. Шинэ
байгуулагдаж буй салбар байгуулагд сүлжээ
тавих болвол аюулгүй байдлын хувьд юун дээр анхаарах вэ ?
яагаад ?
PCI/DSS-ийн шаардлагын дагуу
шаардлагатай портуудыг нээх Secure protocol ашиглах.
9. Таны бодлоор хамгийн энгийн
бөгөөд анзаарагддаггүй мөртлөө аюул , эрсдэл авчирдаг зүйл юу вэ ?
Физик аюулгүй байдал болон social engineering
халдлага.
10. Физик болон
байгалын нөлөөллөөс болж сүлжээ унавал эрсдэлийг хэрхэн тооцсон
?
Backup сүлжээ сервер бэлдэж
газарзүйн өөр бүсэд байрлуулсан.
11. Сүүлд гарсан
аюулгүй байдлын төхөөрөмж , программыг ашиглаж байгаа эсэх
? .Давуу тал болон гарч буй асуудлууд ?
Next generation firewall ,
palo alto ips гэх мэт төхөөрөмжүүдийг ашиглаж байгаа. Асуудал ерөнхийдөө бага
гардаг.
12. Танай байгууллага ирээдүйд сүлжээний аюулгүй
байдалдаа ямар зорилго тавьж ажиллаж байгаа бэ ?
Монголын жишиг болгох.
Khan bank, information security admin Т.Баясгалан.
Ярилцлага авсан: Б.Цолмонбаатар.
П.Тэмүүжин.
No comments:
Post a Comment