Wednesday, March 16, 2016

Google топ-100 сайтуудын HTTPS ашиглалтыг шинжиллээ



Мэдээллийн аюулгүй байдал нууцлалтын асуудал чухал болохын хэрээр, маш олон байгууллагууд сайтуудаа HTTPS сервис рүү шилжүүлж байна. Google компани HTTPS-ыг өөрийн хайлтын системдээ  default-р тохируулахаар ажиллаж байна.  Google дэлхийн топ 100-н сайтуудын HTTPS-ын ажиллагааг шалгах ажлыг өөрсдийн  болон Alexa-ын өгөгдөл дээр суурилан хийж байна. Орчин үеийн TLS тохиргоо болон default-аар HTTPS байгаа сайтуудад
facebook.com, instagram.com, ask.fm, paypal.com, pinterest.com, reddit.com, twitter.com, tumblr.com, whatsapp.com, wikipedia.org, wordpress.com, yahoo.com, linkedin.com, mail.ru, netflix.com гэх мэт сайтууд орсон байна. Google-ын илрүүлснээр Amazon мэтийн сайтууд HTTPS дээр ажилладаг мөн орчин үеийн TLS тохиргоогоор ажилладаг боловч default-р HTTPS-ыг хэрэгжүүлээгүй байна. Мөн энэ мэтчилэн маш олон сайтууд HTTPS-р ажилладаггүй эсвэл орчин үеийн TLS тохиргоогоор ажиллахгүй байсаар байна. Үүнд Alibaba, Amazon, Baidu, Microsoft, eBay болон маш олон мэдээний сайтууд орсон байна. Google хэлэхдээ эдгээр топ сайтуудыг HTTPS-рүү шилжүүлэхэд туслах ажлыг 2016 оны сүүлчээр гэхэд хийж дуусгана. Нууцлалтыг хэрэгжүүлэхэд хялбар биш. Гэвч дэлхийн өнцөг булан бүрээс маш олон хүмүүс олон цагаар вебийг ашиглаж байгаа учраас энэ бол интернет орчин дахь аюулгүй байдлын маш чухал хэсэг болж байна. Бүгд веб дээрээ HTTPS-ыг default-р ажилладаг болгоосой гэж хүсч байна гэж хэлжээ.
 Google-ээс нууцлалтайгаар холбогдон(with Encrypted connection) хайлт хийсэн хувь 

on March 15, 2016

No comments:

Post a Comment