Thursday, March 24, 2016

IOT дэлхийг өөрчилж эхлэхэд юу шаардлагатай байна вэ ?



Internet of Things (IOT) буюу зүйлсийн интернет нь хэдхэн жилийн өмнөөс яригдах болсон сэдэв билээ.  Мэргэжилтнүүд 2020 он гэхэд 25 тэрбум төхөөрөмж сүлжээнд холбогдсон байна гэж таамаглаж байна. Энэ нь дэлхийн нэг хүнд сүлжээнд холбогдсон 3н төхөөрөмж оногдохоор байна гэсэн үг. Cisco энэ тоог 2 дахин их байх болно гэж үзэж байна. IOT бүрэн гүйцэд хэрэгжихэд дараах асуудлууд тулгарч байгаа юм. 

Төхөөрөмжүүдийг хэрхэн нэрлэх болон зохион байгуулах вэ ?

Интернет бол IOT технологийн амин сүнс нь юм. Тэднийг ялгахын тулд давхцал үүсгэлгүйгээр IP хаяг өгөх хэрэгтэй. Тэдгээрийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, холболтын хурд зэрэг асуудлууд IOT –г бүрэн гүйцэд хэрэгжүүлэхэд тулгарах нэн чухал асуудал болсон. 

Төхөөрөмжүүдийг хэрхэн шинжилж, хянах вэ ?

IOT төхөөрөмжүүдтэй бид хаа саагүй таарч болно. Тээврийн хэрэгсэл, нисдэг дроне гэх мэт. Мөн интернетэд холбогддог бүхий л машин байж болно. Хэдэн тэрбум төхөөрөмжүүдийг шинжилж, хянах амаргүй. Үр дүнтэй шинжлэх, хянахын тулд IP хаяглалтын менежмент, чиглүүлэлтийг ухаалаг хийх хэрэгтэй.

Үзүүлэлтийг хэрхэн хэмжиж, оновчлох вэ ?

Интернетийн хүчин чадал бол чухал асуудал, түүнийг оновчлох боломжтой. Асар олон төхөөрөмжүүд интернетээс хамааралтай болсон. Хүчирхэг сайн систем байлаа ч гэсэн интернетийн хурд хүчин чадлаас хамааралтай. Системүүд интернетийн ачаалал нэмэгдэхэд тогтвортой ажиллах эсэх нь тодорхойгүй.  Мэргэжилтнүүд 2017 оноос шинээр үйлдвэрлэгдэх 5 машин бүрийн 4 нь интернетэд холбогдох боломжтойгоор гарна гэж үзэж байна. Тэр үед нэг машин нь л гэхэд цаг тутам 25 гигабайт өгөгдлийг Cloud рүү илгээж байх юм байна. Энэ нь 1 машины өгөгдлийг хадгалахад жилд 130 (TB) терабайт санах ой шаардлагатай болж байна гэсэн үг. Энэ бол ердөө л ганцхан машины параметрүүдийг хадгалах ойн хэмжээ. Гэтэл хэдэн тэрбум төхөөрөмжүүдийн төвөгтэй, томоохон боловсруулалтыг хийх шаардлага гарч ирж байгаа. 

Сүлжээнд холбогдсон хэдэн тэрбум төхөөрөмжийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ ?

Эрүүл мэнд болоод хувийн аюулгүй байдлаа хамгаална гэдэг одоо байгаагаас илүү чухал, илүү их эрсдэл дагуулсан асуудал болж хувирна. Мөн IOT ыг бүтээгчид хакеруудын эсрэг юу бүтээх, мөн төхөөрөмжүүдийн хооронд халдлагаас хамгаалах ямар хамгаалалтын протокол ашиглах вэ гэдэг анхаарал татаж байна. 






No comments:

Post a Comment