Friday, April 1, 2016

Хойд Солонгост Twitter, Facebook, Youtube рүү хандахыг хориглолоо



Хойд Солонгост Twitter, Facebook, Youtube рүү хандахыг хоригложээ. Хойд Солонгосын нийслэл Пхеньян  дахь мөрдөх товчооноос youtube, facebook, twitter, Voice of America болон хэд хэдэн сайтуудаа хэсэг хугацаагаар хандалтыг нь хориглох болсноо энэ 7 хоногт мэдэгдсэн байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлахдаа эдгээр хориглосон сайтуудад буруу аргаар хандахыг оролдсон, эсвэл үндэснийхээ эсрэг ухуулга хийсэн бол шийтгэнэ гэж мэдэгджээ. Хойд Солонгос бол интернет хандалтад хатуу байр суурьтай байдаг улс юм. 2 сая гар утас хэрэглэгчтэй боловч интернет хандалт нь засгийн газрын сайтууд болон бусад дээд шатны байгууллагууд руу л хандах боломжтойгоор хязгаарлагддаг байна. Хойд  Солонгосын ганц үүрэн телефоны оператор болох Koryolink 2013 оноос хойш гадаад аялагчдын интернет хандалтыг зөвшөөрсөн байна. Мөн багахан тохиолдолд Instagram-ыг нээж өгдөг бөгөөд энэ нь тусгаарлагдсан орны тухай зураг, мэдээллийг дэлхий дахинд хүргэхэд тус болдог байна.  

No comments:

Post a Comment