Access Control
List гэдэг
сүлжээний урсгалыг тогтоосон дүрэмд тулгуурлаж хянах болон сүлжээний аюулгүй
байдалд ашигладаг. Администраторууд ACL -ууд ашиглаж сүлжээний
төхөөрөмжүүд дээр сүлжээний урсгалын хөдөлгөөнийг хянаж хориглох эсвэл
зөвшөөрдөг.
ACL нь OSI моделийн 2, 3, 4, болон 7-р түвшин ажилладаг.
ACL нь OSI моделийн 2, 3, 4, болон 7-р түвшин ажилладаг.
ACL нь интерфейс бүрд
дараах байдлаар хэрэгждэг:
- Inbound ACL – Чиглүүлэлт хийхээс өмнө пакетуудыг шалгана
- Outbound ACL - Чиглүүлэлт хийсний дараа пакетуудыг шалгана
ACL нь
үүсгэсэн дүрмүүдээ дээрээс нь доош шалгадаг бөгөөд ACL доторх
дүрэмд илгээсэн мессеж тарахгүй бол implicit deny буюу
шууд хориглогддог.Та нэг л ACL-г нэг интерфейс дээр нэг
протоколоор нэг чиглэлд л хэрэгжүүлж чадна. Өөрөөр хэлбэл IP access list үүсгэсэн
үед та зөвхөн ганц л Inbound ACL болон Outbound ACL-г интерфейс бүрд тохируулж өгөх
боломжтой. Та олон ACL-г ижил интерфейс дээр
ижил чиглэлд ижил протокол ашиглаж чадахгүй.Хэрвээ эхний ACL доторх
дүрэмд тараахгүй бол implicit deny болдог учраас
олон дараагын ACL-р шалгах боломжгүй.
Cisco ACL нь standard болон
extended гэсэн 2 төрөл байдаг.
Standard ACL
Стандарт ACL нь илгээгчийн IP хаягийг шалгаж зөвшөөрөх эсвэл хориглох боломжийг таньд
олгодог. Хүлээн авагчийн IP
хаяг болон Портын дугаар нь ямар хамаагүй юм.
Стандарт ACL нь дараах бүтэцтэй байна.
Router(config)#access-list <access-list-number> {permit|deny} {host|source source-wildcard|any}
Extended ACL
Extended ACL нь илүү боловсронгуй болон IP пакет шүүлтүүр юм. Жишээлбэл протоколын төрөл,
илгээгч болон хүлээн авагчийн IP хаяг болон портууд ашиглах боломжтой.
Extended ACL нь дараах бүтэцтэй байна.
Router(config)#access-list <access-list-number> {permit|deny} <protocol> <source> <source-wildcard> <port-operator> <source-port> <destination> <destination-wildcard> <port-operator> <destination-port>
Ассess
list-үүдээ шалгах
show access-lists
show ip access-lists
ACL-г
дан ганц бичиж өгөөд ажилладаггүй юм. Үүсгэсэн ACL-аа интерфейс
дээр тохируулж байж ажиллана.
Router(config-if)#ip access-group {access-list|access-list-name}{in|out}
Standart ACL-г
хүлээн авагчтай ойрхон харин Exntended ACL-г
илгээгчтэй ойрхон тохируулах нь зөв шийдэл юм.
ACL-уудын
жишээ:
- Standart access list
- Extended access list
- Reflexive access list
- Dynamic(lock and key) access list
- Time-based access list
No comments:
Post a Comment