Сүлжээний аюулгүй байдалыг хангахын тулд
гадаад сүлжээнээс ирсэн холболт тогтоох хүсэлтийг хориглох шаардлагатай болдог.
Ингэж тохируулсанаар дотоод сүлжээнээс гадаад сүлжээрүү гарсан холболтын хариу
мөн хориглогддог. Тэгвэл дотоод сүлжээнээс гадаад сүлжээрүү гарсан холболтын
хариу мөн эсэхийг тодорхойлж дотоод сүлжээрүү нэвтрүүлэх шаардлагатай болдог.
Энэ үед Reflexive Access
Lists-г ашигладаг.
Reflexive Access
Lists нь дотоод сүлжээнээс гарч багаа холболтын
хариуг зөвшөөрсөн ACL-г түр зуур үүсгэдэг.
Reflexive Access
Lists нь зөвхөн Extended
Named IP ACL-г ашигладаг. Outbound Egress ACL үүсгэж fa0/1 дээр тохируулав.
Router(config)# ip access-list extended Egress
Router(config-ext-nacl)# permit ip any any reflect Mirror
Router(config-ext-nacl)# interface f0/1
Router(config-if)# ip access-group out Egress
Mirror ACL бол Egress ACL reflect буюу эргүүлсэн ACL юм. Egress ACL-д IP урсгал таарах бөгөөд бид TCP өгөгдлийг reflect хийж чадна.
Хэрэглэгч 192.168.0.0/24
сүлжээнээс гадаад сүлжээрүү TCP
холболт үүсгэв. Mirror
ACL дотор шинээр дүрэм үүсгэнэ.
Router# show ip access-lists Mirror
Reflexive IP access list Mirror
permit tcp host 209.20.64.81 eq www host 192.168.0.123 eq 62839 (7 matches) (time left 294)
Evaluate
гэсэн түлхүүр үгийг ашиглаж Mirror
ACL-г Ingress-д
дотор байрлуулав. Өөрөөр хэлбэр Ingres
нь Mirror шиг
ажиллана гэсэн үг.
Router(config)# ip access-list extended Ingress
Router(config-ext-nacl)# evaluate Mirror
Router(config-ext-nacl)# interface f0/1
Router(config-if)# ip access-group in Ingress
TCP холболтын
хариуг ирэх үед Ingress
ACL ажиллаж дотоод сүлжээрүү нэвтрэх боломжтой болно.
Router# show ip access-lists
Extended IP access list Egress
10 permit ip any any reflect Mirror (76 matches)
Extended IP access list Ingress
10 evaluate Mirror
Reflexive IP access list Mirror
permit tcp host 209.20.64.81 eq www host 192.168.0.123 eq 62839 (7 matches) (time left 248)
Time
left бол Mirror
ACL идвэхтэй байх хугацаа юм. Шинэ холболт үүсгэх болгонд
шинээр 300 секунд тоолж эхэлдэг. Нэмэж хэлхэд TCP холболт дуусах буву TCP-н FIN flag ирэх юм бол Reflexive ACL-н reflect acl нь шууд устгадаг.
Бусад ACL-уудын жишээ:
No comments:
Post a Comment