Wednesday, October 21, 2015

Мэдээллийн аюулгүй байдлын өдөрлөг 2015 ба Big DATA



Мэдээллийн аюулгүй байдал хэмээх сэдэвт өдөрлөг нь хоёр хоног үргэлжилсэн бөгөөд энэхүү цахим аюулгүй байдлын “MNSEC-2015” сургалт, зөвлөгөөнийг MNCERT/CC, TRIDUM ХХК, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын залуучуудын холбоо, Мэдээлэл технологийн үндэсний парк, Мэдээлэл холбооны технологийн сургууль, Кибер аюулгүй байдлын газар, Үндэсний дата төв, Сэйфбит ХХК, MSTRide ХХК байгууллагууд ивээн тэтгэж зохион байгуулав.
Уг өдөрлөгийн арга хэмжээ 10 сарын 29 –ны өдөр эхэлж уг өдөр мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн байдал болон түүнтэй холбогдох мэдээлэл бүхий таван илтгэл тавигдаж зургаан сургалт болов. Мөн “Харуул занги” тэмцээний сүүлийн шат болов.
Уг арга хэмжээний зохион байгуулалтын талаар.

Уг арга хэмжээний зохион байгуулалт маш боломжийн эмх цэгцтэй болсон техник төхөөрөмж бэлэн байдлыг маш сайн хангасан байсан илтгэл тавих үед Японы jcert/cc –гийн төлөөлөгчийн илтгэл анхаарал татсан ба Японы өнөөгийн үеийн мэдээллийн аюулгүй байдал болон судалгаагаа танилцуулан мөн цахим банкны сул тал хэмээх илтгэл зочид төлөөлөгчид анхаарлыг татав.
Нөгөө талаас манай улсын мэдээлэл технологийн газраар илтгэл танилцуулга хийхэд зочид нэг л тийш анхаарал нь төвлөрч байсан тухайн системийн зардал аудитын талаар зочдын сонирхол хазайж улс орны нөгөө л мөнгө өр авлага улс төрийн сэдэвлүүл хазайж байсан эмзэглүүштэй. Мэдээлэл технологийн танилцуулга сурталчилгааны өдөр бус зарга шүүх асуудал болон хувирах дөхсөн .
Уг арга хэмжээнд ихэвчлэн мэдээлэл технологи салбарын ажилчид оюутан залуус ихээр хүрэлцэн ирсэн байсан. Уг арга хэмжээнд зочдын анхаарал татахын тулд үзэгчдийн дундах тэмцээн зохион байгуулж хүн бүр идэвхтэй оролцож байсан хэдий ч том хэмжээний арга хэмжээ байж үзэгчид дунд утасгүй сүлжээ цацахгүйгээр тэмцээн зохиож хариуг social media гаар хүлээн авч байсан олон хүрээ сайн хамарч чадахгүй байсан.
Харуул занги хэмээх цахим ёс зүйн довтолгоо болон хамгаалалт цахим магадлан шинжилгээ гэх хуулийн нийцсэн хакерийн тэмцээн бөгөөд олон нийтэд түүний хэрэгцээ шаардлагыг ойлгуулахыг уг арга хэмжээгээр зорьсон боловч тэмцээний үйл ажиллагаа төдийлөн хүрээ хамарч чадаагүй . Учир нь тэмцээний үеэр багууд тусгай газар байрлаж үзэгчдэд зөвхөн онооны самбар болон багуудын байрлаж буй дүрс төдий камер байрлуулж проектороор үзүүлж байсан ингэснээр уг тэмцээний арга хэмжээтэй хамтарсан зорилго тийм ч амжилттай хэрэгжээгүй байх гэж бидний зүгээс дүгнэж байна.
Уг араг хэмжээнд болсон онцлох арга хэмжээний нэг зочдод зориулсан сургалт байсан ба “Big data” сэдвийг бид гол сэдвээ болгож байна.
           
Big data ба түүний аюулгүй байдал

Бид яагаад энэ сэдвийг сонгосон бэ гэвэл одоо цагт мэдээлэл маш их болсон. Жишээ нь: Фэйсбүүк хэрэглэгчид минут тутамд дунджаар 31.25 сая мессэж илгээж, 2.77 сая видео үзэж байна. Өнөөдөр Монголд “Smart Ulaanbaatar” төсөл хэрэгжиж байна. Энэ төсөл нь хуучин аргаар шийдэх боломжгүй асуудлыг шийдвэрлэх шинэ арга юм. Жишээ нь: төрийн үйлчилгээний талаарх шүүмжлэл, авилга, хүнд суртал гэм мэтчилэн олон асуудлаас салах боломжтой төсөл юм.
Урьдчилсан таамаг байдаг ба энэ төсөл хэрэгжсэнээр төрийн үйлчилгээний хурд 50-90% ихсэж, бизнесийн зардал 30% багасаж, гэмт хэрэг 20багасгана гэж үзэж байна.
            Яг одоо та бүхэнд нэгэн түүх ярьж өгье. Эрт урьдын цагт нэгэн залуу амьдардаг байжээ. Тэр залуу үнэхээр сайхан сэтгэлтэй ба өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун амьдардаг байв. Өглөө босон гэрээсээ гарахдаа хүн болгонтой  инээж гар барин,  цэвэр агаар, хүнд сурталгүй, тохилог орчинд алхаж явахдаа туйлын их аз жаргалтай байлаа. Ажил дээрээ ирэхэд халуун дотноор угтан бүгд инээлдэн баяр хөөртэйгээр ажлаа хийдэг байв. Тэр залуу нэг өдөр түрийвчиндээ 4000 төгрөгтэй ба хоол идмээр санагдаж гар утсаа гаргаж ирэн ойр хавьд байгаа бүх цайны газрын мэдээллийг харж надад байгаа мөнгөнд тохирсон ямар ямар хоол, хэр их хүнтэй, хоол нь хэзээ гарсан гэх мэтчилэн олон мэдээллийг авдаг байв. Гэтэл тэр залуу цайндаа орсны дараа бие нь жаахан эвгүйрхэхээр нь онлайн цагаа ашиглан өөрийн эрүүл мэндийг шалгаж тохирох эмчилгээг хүртэл авдаг байлаа. Энэ бол бидний мөрөөддөг төсөөллийн хот. Үүнийг бий болгохын тулд big data-г бүтээн босгох хэрэгтэй.
            Big data ашигласны нэг том жишээ бол өнөөдөр та бидний мэдэх ухаалаг автобус төсөл юм. Энэ нь 2 том системтэй холбогдон автобустай холбоотой бүх мэдээллийг авдаг. Иргэд үүнийг ашиглан яаж явбал хамгийн дөт вэ, автобус хэзээ ирэх вэ, ямар автобусанд суух вэ гэх мэтчилэн олон мэдээлэл авах боломжтой. Мөн түүнчлэн замын түгжрэлийг бууруулах, шинэ чиглэл бий болгох гэх мэтчилэн олон асуудал шийдэх боломжтой. Мөн Big data-ны нэг том жишээ бол ТҮЦ машин юм. Өмнө нь ард иргэд бүртгэлийн лавлагаа авахын тулд 2, 3 цаг жагсаж, лавлагаа авдаг байсан бол харин одоо маш түргэн болсон.
Тэгвэл энэхүү Big data-ны аюулгүй байдлыг хангах чухал шаардлага гарж байгаа юм. Мэдээлэл нь байгууллагын үйл ажиллагаа, ажил хэргээ хэвийн явуулахад шаардагдах гол хөрөнгө учраас хамгаалагдсан байх ёстой.
Ер нь мэдээллийн аюулгүй байдал нь 2 хүчин зүйлээс шууд хамааралтай байдаг.
1.      Машин
2.      Хүн
Өнөөдөр манай ард түмэн мэдээллийн аюулгүй байдал алдагдахад өөрсдөө маш том хүчин зүйл үзүүлж байгаа юм. Өнөөдөр манай хотод 151 хороо, 34 байгуулгийн ойролцоогоор 10.000 албан хаагч мэдээллийн аюулгүй байдлыг хангаж чадахааргүй сул нууц үг ихээр өгдөг. Хувийн алдаанаас болж мэдээллээ ихээр алддаг. Тэгвэл энэхүү иргэдэд мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр ажиллах хэрэгтэй байгаа. Ингэхийн тулд бидний бодлоор ард иргэдэд мэдээллийн аюулгүй байдал ямар чухал вэ гэдгийг ойлгуулж, харуулах, хийж үзүүлэх хэрэгтэй байна. 


No comments:

Post a Comment