Thursday, October 22, 2015

Зөвлөгөө


Блогын уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Анхны мэдээгээрээ виндөвс хэргэлэгчидэд зориулж үйлдлийн системээ удаан хугацааны турш, тогтвортой, асуудалгүй, ажиллуулах талаар энгийн бяцхан зөвлөгөөг хүргэхээр бэлдлээ


                Бид ихэвчлэн Microsoft ийн бүтээгдэхүүн болох Windows 7 , 8 , 8.1, зэрэг үйлдлийн системийг хэрэглэдэг. Эдгээр нь хэдхэн сар болоод л гацаад, хэвийн ажиллахаа больчихоор, дахиад л ФОРМАТЛАХ шаардлагатай болдог. Энэ нь бидний дийлэнх хувь нь  лицензгүй үйлдлийн систем ашигладагтай л холбоотой болов уу.
                Эхний ээлжинд
windows-ийн update- ийг байнга хийж байх шаарлагатай. Хэдий хуулбар ч гэлээ microsoft-оос өөрчлөж буй шинэчлэлүүдийг татаж авах нь таны компьютер хэвийн ажиллах үнэс болж өгнө. Бидний ашигладаг төлөр бүрийн AntiVirus програмуудад ч мөн адил Update -ийг татаж байх хэрэгтэй.  Хэрвээ та вирусаас хамгаалах программ ашигладаггүй бол үнэгүй байдлаар хэргэлэх боломжтой Windows Defender эсвэл Windows Security Essentials(Зөвхөн windows 7 дээр) -ийг хэргэлээрэй.
                Windows ийн хэргэлэгч ийн хувьд administrator хэргэлэгчийг байнга ашиглахгүй,  программ суулгах, ямар нэг rar, zip зараг архивласан файлыг задлах эрхийг хязгаарласан user-ийг хэргэж байх нь зүйтэй. Ингэсэнээр дээрх үйлдүүдийг хийхэд заавал administrator эрхийн нууц үгийг асуудаг. Энэ нь таньд ямар ч шаардлагагүй, өөрөөр хэлбэл үйлдлийн системийн хэвийн ажиллагаанд саад болох программ administrator хэргэлэгчийн зөвшөөрөлгүйгээр(өөр хэн нэгэн суулгах) суух боломжгүй юм. Мөн ямар нэг програмтай хамт ямар нэг өөр хөнөөлт програм суух боломж өндөр байдаг.
                Интернэтээс ямар нэг файл татахдаа сурталчилгааны буруу товч дээр дархаас зайлсхых хэрэгтэй. Жишээ нь DOWNLOAD гэсэн том товч элбэг байдаг. Энэ товч таны татах гэж буй файл биш, ихэвчлэн хэрэгцээгүй зүйл байдаг ба шууд таны компьютэрт hidden байдлаар ажиллаад эхэлдэг. Эдгээр нь таны хувийн мэдээллийг өөр хэн нэгэнд илгээж байж ч болох юм.


No comments:

Post a Comment