Sunday, October 18, 2015

Хөнөөлтэй програмаас өөрийн компьютерийг хэрхэн сэргийлэх вэ?


Хөнөөлтэй програм (malicious software) гэж юу вэ?


Хөнөөлтэй програм нь компьютерийн үйл ажиллагааг доголдуулах , мэдээллүүдийг цуглуулах буюу хулгайлах эсвэл хувийн компьютерийн системд тань холбогдох зорилго агуулан ихэвчлэн нуугдмал хэлбэртэй байдаг. 
Хөнөөлтэй програм нь дотроо маш олон төрлийх байж болно эдгээрээс хамгийн түгээмэл мөн хамгийн хөнөөлтэй нь компьютерийн вирус (computer viruses), өт (worms), трожан (trojan horse), ransomware , spyware , adware , scareware , zombie зэрэг юм. Эдгээр нь текст файл , ямар нэгэн шинэ прогам суулгах үед эсвэл .rar .zip зэрэг архив файл мөн сайтын линк(url)-ын ардаас бичсэн код(script) хэлбэртэй байдаг ба таныг эдгээр зүйлсийг хэрэглэх үед хөнөөлтэй програм таны компьютер дээр сууж таны мэдээллийн аюулгүй байдал алдагдна гэсэн үг юм.

Хөнөөлт програм суусаныг хэрхэн мэдэх вэ?
Компьютер тань асахдаа удааширах хэвийн ажиллагаа алдагдах, веб хөтчийн тань энд тэнд хэвийн бус зурагт реклам гарч ирэх , файлууд тань устах, нээгдэхээ болих зэрэгт бид бүгд вирус гэж сэжиглэдэг боловч энэ нь зөвхөн вирус биш хөнөөлтэй програм таны компьютерт суусан байна гэсэн үг юм. Эдгээрээс бүгд хөнөөлтэй биш ч аййймар ядаргаатай байдаг.

Хэрхэн хөнөөлт програмаас өөрийн компьютерийг хамгаалах вэ?
1. Anti-Virus/ Malware Software суулгах. 
Энэ магадгүй ойлгомжтой байгаа байж болох ч ихэнх хүмүүс гэрийн компьютероо хайхралгүй орхисон байдаг. Хэрэв та өөрийн бүх мэдээлэл агуулж болох төхөөрөмжүүдээ хамгаалахгүй бол өт , trojan horse , зарим нэг вирус нь өөрийгөө хуулбарлах чадвартай байдаг тул энэ нь таны анхны хамгаалалт болж өгч байгаа юм.
2. Anti-Virus ны програмаа байнга update хийх буюу шинэчлэж байх.
Хамгаалалтын програмтай байх нь эхний алхам юм түүнийгээ шинэчилж байх гэдэг нь хоёрдох алхам юм. Үнэгүй anti-virus-ны програмтай байх нь юучгүй байснаас дээр.
3. Anti-Virus програмаа ашиглах.
Ихэнх тохиолдолд хүмүүс anti-virus-ны програм суулгаад л болоо гэж боддог боловч энгийн scan(quick scan0)-ыг долоо хоногт нэг юм эсвэл сардаа нэг хийж байх хэрэгтэй. 
4. Албан ёсны эрхтэй үйлдлийн систем хэрэглэх.
Одоогоор бидний ихэнх нь Microsoft windows 2007/8/8.1/10 үйлдлийн системүүдийн crack-дсан хувилбаруудыг ашиглаж байгаа. Гэвч албан ёсны эрх нь Монгол улсын дундаж цалингийн хэмжээтэй харицуулахад хэтэрхий үнэтэй байдаг. 
5. Дарахаасаа өмнө бодож бай. Оюуны өмчийн эрхийг зөрчсөн материалууд агуулсан сайтруу хандахаас зайлсхийх хэрэгтэй. Танихгүй хүн, мэдэхгүй байгууллагын цахим шуудантай attach-лагдаж ирсэн файлуудыг нээх хэрэггүй мөн URL , линкүүд дээр дарах хэрэггүй. Хэрэв интернэт ftp сайт зэргээс файл татахдаа татахын өмнө скан хийж байх хэрэгтэй сайн anti-virus-ны програм нь үүнийг өөрөө хийчидэг.
6. Өөрийн хувийн нууцуудын аюулгүй байдлыг сайн хангах хэрэгтэй.
Энэ бараг интернетдэх хамгийн хэцүү зүйл байх хакерууд таны файлуудад хандахын тулд зөвхөн brute force ашигладаггүй ба social engineering-ээр дамжуулан халддаг ба нэг аккаунтад чинь нэвтрэхэд бусад аккаунтын тань мэдээллийг нэгээс нөгөөд дамжин цуглуулснаас банкны тань аккаунтанд хүрч мөнгийг тань авах боломжтой. Тиймээс өөрийн бүх мэдээллээ олон нийтийн сүлжээнд ил байлгах хэрэггүй.
7. Пассвордоо хүчтэй болгох
 Пассвордоо хүчтэй болгоно гэдэг маань наймаас дээш тэмдэгттэй тоо үсэг агуулсан байхыг хэлнэ мөн тэмдэглэлт өдөр болон олон аккаунт дундаа нэг пассвордтой байх зэрэг нь маш эрсдэлтэй юм. Ялангуяа банкны аккаунтандаа бусад пассвордоосоо ялгаатай хүчтэй пассворд хийж өгөх нь зайлшгүй хэрэгтэй.

1 comment:

  1. Хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа

    ReplyDelete