Sunday, October 18, 2015

Бүтэлгүй хакерийн тухай сонирхолтой баримт



Америкын нэгдсэн улсын цэргийн нууц мэдээллийг хулгайлсан ISIS-ын хакер Малайзад баригджээ.



Малайзын эрх мэдэлтнүүд компьютерын хакерын мэдээлэл болон Америкын нэгдсэн улсын цэргийн мэдээллээр Islamic State Terrorists group-ээ (ISIS эсвэл ISIL гэж бас олонд танигдсан) хангаж байсан нэгэн Косовогийн иргэнийг саатуулжээ.
US Department of Justice (DOJ) болон FBI-ийн мэдээллэж байгаагаар Ardit Ferizi гэх Косово улсын иргэн нь Америкын нэгдсэн улсын веб хостингийн компанийн сервэрлүү халдсан мөн Америкын нэгдсэн улсын цэргийн армийн 1300 болон түүнээс дээш мэдээллийг хулгайлсан гэж үзэж байгаа юм.
Ferizi нь хулгайлсан мэдээллээ өөр ямар нэг гэмт хэрэгтээ ашиглаагүй бөгөөд 2015 оны 8 сард Америкын нэгдсэн улсад алагдсан бүлгийн гишүүн болох Junaid Hussain (Abu Hussain Al Britani гэх нэрээр олонд танигдсан)-д дамжуулж байжээ. Хулгайлагдсан мэдээлэлд нь нэрнүүд, цахим шуудангийн хаягууд, нууц үгүүд утасны дугаарууд, АНУ-ын цэргийн үйлчилгээний ажилчидын байршил болон засгийн газрыхны мэдээлэл багтжээ.

Малайзад баригдсан тус гэмт хэрэгтэн маань АНУ-д шүүгдэж байгаа бөгөөд хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 35 жил хүртлэх хугацаагаар чанга дэглэмтэй шоронд хоригдох магадлалтай юм.

Энэ хакер яагаад баригдсан бэ?

Ferizi нь магадгүй хамгийн болгоомжгүй хакер гэдэг нэр авах магадлалтай хүмүүсийн эхний байранд орох байх.

  • Тэр өөрийн жинхэнэ нэрээ Twitter-тээ ашиглаж байсан.
  • Нууц гэж болох мэдээллүүдээ бүлгийн гишүүдтэйгээ хувийн цахим шуудангаар биш бүгдэд нээлттэйгээр жиргэж байсан.
  • Тэр IP хаягаа нуух талаар хэзээ ч оролдож байгаагүй.

Kosova Hacker's Security (KHS)-ийн тэргүүлэгч @Th3Dir3ctorY Twitter аккаунттай Hussain-тай болон ISIS бүлгийнхээ гишүүн болох Tariq Hamayun (Abu Muslim Al-Britani)-тэй Twitter-ээр харилцаж байв.  Ferizi нь АНУ-ын нэгэн сүлжээний компаны серверлүү амжилттай нэвтэрч чадсан ч гэсэн түүний account-ын нэр нь KHS байсан нь түүнийг олоход үнэхээр амархан байв.

Тэр Limkokwing University of Creative Technology in Cyberjaya гэх Малайзын их сургуульд сурч Малайзад амьдардаг байсан боловч хөөрхий 35 жил шоронд суухнадээ.

1 comment: