Thursday, October 22, 2015

Ахлах сургуулийн сурагч Тагнуулийн Төв Газрын Даргын хувийн мэйлд халджээ



Өөрийгөө ахлах сургуулийн сурагч хэмээн зарласан нэгэн хакер ТТГ (Central Intelligence Agency)-н дарга Жон Бреннан (John Brennan)-ы AOL дахь хувийн имэйлд халдан, маш нууц мэдээллийг нь авчээ.
Энэ явдал нь ТТГ болон Бреннан даргийн хувьд ч маш ичмээр зүйл гэдэг нь тодорхой. Хакер өөрийгөө Америкын ахлах сургуулийн сурагч хэмээсэн гэж Нью-Йорк Пост сонинд бичжээ.
Өсвөрийн хакерын хэлж буйгаар Бреннан даргийн имэйлд маш олон нууц мэдээлэл байсан




Үүнд:
  • Маш нууц зэрэглэлийн 47 хуудас
  • Бреннан болон АНУ-н бусад тагнуулын албаны дээд тушаалтай хүмүүсийн нийгмийн хамгааллын дугаар (Social Security Number - SSN)
Алан хядагчидад хэрэглэдэг “хүнд байцаах арга”-н талаар өгүүлсэн засгийн газрын захиа зэрэг байсан аж.


Уг хакерын ашигладаг твиттер нэр нь “Crackas With Attitude” буюу Бууритай Кракерүүд бөгөөд, уг аккоутыг хаахаас өмнө ТТГ-т ажиллаж байсан буюу ажиллаж байгаа 2261 ажилтнуудын талаархи мэдээллийг пост хийсэн. Энэ мэдээлэлд утасны дугаар, нийгмийн хамгааллын дугаар, имэйл хаяг болон тухайн ажилтны аюулгүй байдлын зөвшөөрлийн түвшин зэрэг багтсан.

Мөн хакер твиттер хаягаараа ТТГ-н даргын имэйлд байсан TTГ-н ерөнхий зөвлөхийн факс мэдээлийн скрийншотийг оруулсан байна.

эх сурвалж: http://thehackernews.com/

No comments:

Post a Comment