Sunday, October 18, 2015

Adware-ийн тухай




Adware нь ерөнхийдөө зар сурталчилгаан дээр суурилсан програм юм. Энэ нь өөрийн зохиогч этгээдэд орлого бий болгох зорилготой ба автоматаар ямар нэгэн зар сурталчилгааг үзүүлдэг програм юм. Эдгээр үзүүлдэг зар сурталчилгаанууд нь ямар нэгэн програм хангамжийн хэрэглэгчийн интерфэйсд эсвэл хэрэглэгч ямар нэгэн программ суулгаж байх явцад хэрэглэгчийн компьютерын дэлгэц дээр харагдаж байж болдог. Үүний ажиллагаа нь хэрэглэгч ямар сайтруу байнга ордог мөн интернет сайтуудаар юм хайх үед түүнд тохирсон боломжын сурталчилгаа танилцуулах зэргээр хэрэглэгчийн анхаарлыг татах зорилготой байдаг.
Жишээ нь:

Ямарваа нэгэн adware-тэй сайтруу орох үед сайтын аль нэг хэсэгт хүний сонирхол татах сурталчилгаан дээр дарах үед мэдээллээ алдах эрсдэл тулгарч болзошгүй мөн тухайн хүндээ орлого хууль бусаар оруулж байна гэсэн үг юм.

No comments:

Post a Comment