Sunday, October 18, 2015

Ransomware-ийн тухай



Ransomware
Ransomware нь хөнөөлтэй програмын нэгэн төрөл бөгөөд энэ нь хэрэглэгчийн компьютерийн системрүү хандах хандалтыг хязгаарладаг мөн энэ нь ямар нэгэн байдлаар сууж, хэрэглэгчийг тухайн хязгаарлалтаа арилгахын тулд төлбөр төлөхийг шаарддаг юм.
Жишээ нь:

Ransom хортой програм нь Орос улсын дэлгүүрүүдэд анх ажиглагдаж эхэлсэн бөгөөд энэ нь цаашаа тархаж Америк болон Герман улсуудад хэрэгжиж эхэлснийг Trend Micro гэдэг компани анх илрүүлсэн. Trend Micro-гийн мэдээлснээр Америкийн нэгдсэн улс халдварласан тоогоороо тэргүүлсэн бөгөөд 2000 халдвар илэрсэн юм, дараа нь Герман 1203, бөгөөд дараагаар нь Унгар улс 561 халдвар илэрсэн бөгөөд өөр бусад улсууд зуу зуугаараа илэрсэн юм. Эдгээр улсууд нь Франц, Орос, Австрали, Итали, болон Тайван юм. Энэхүү халдлага нь ер нь бага ажиглагддаг байсан боловч 2010 оны дунд үеэр энэ нь ихээр ажиглагдах болсон бөгөөд Windows хэрэглэгчдээс 143$-ийг төлөхийг шаардаж байсан.

No comments:

Post a Comment